Snow face mask 2250ml

Хүргэлттэй

ЦАСАН ЦАГААН МАСК


АРЬСНЫ ТӨРӨЛ

Хуурайшсан арьс

Гундсан, жигд бус бүтэцтэй арьс

Батга эсвэл цочромтгой арьс

Экзем эсвэл псориаз үүссэн арьс

АРЬСНЫ ЯМАР АСУУДЛЫГ ШИЙДЭХ ВЭ?

Арьсыг эрчимтэй чийгшүүлж, тэжээл өгч, тайвшруулна. Хэт зөөлөн, чийглэг, булбарай арьсыг бий болгоно. Арьсны цочролыг багасгаж, арьсыг тайвшруулна.

 

ҮНДСЭН ОРЦ

Шиа цөцгийн тос

Шиа цөцгийн тос нь өөх тосны хүчил, антиоксидант, витаминаар баялаг ургамлын гаралтай липид юм. Шиа цөцгийн тос нь таван чухал тосны хүчлийг өөртөө агуулдаг (голчлон стеарин ба олейны хүчлээс ялгардаг). Энэ ангилалд фитостерол, витамин Е, Д, аллантоин (арьсны цочролыг намдаах үйлчилгээтэй), А аминдэм зэрэг орно. Өөх тосны хүчил, витамины өндөр агууламж нь арьсыг булбарай, уян хатан, торгомсог, гэрэлтсэн болгож дээд зэргийн чийгшлийг өгдөг.

 

ЗӨГИЙН БАЛ

Зөгийн бал нь байгалийн гаралтай тул тайвшруулах үйлчилгээ үзүүлж, гэмтсэн арьсыг тэжээж мөн сорви арилгана. Зөгийн бал нь арьсны эд эсийн эдгэрэлтийг хурдасгадаг. Хэрэв та өө сэвтэй эсвэл экзем үүссэн арьстай бол ферментжүүлээгүй зөгийн бал нь арьсны эдгэрэлтийг түргэсгэж, үрэвслийг бууруулдаг. Зөгийн бал нь дархлааны системийг идэвхижүүлж, үрэвсэл, улайлтыг арилгахаас гадна нөсөө толбыг эдгээхэд хэрэгтэй амин чухал эрүүл бактерийг агуулсан байдаг.

 

НАЙРЛАГА

Ус, глицерин, бутироспермум парки (шиа) цөцгийн тос, фруктан, зөгийн балны ханд, сквалан, мөсөн голын ус, бутилен гликол, цетил этилгексанат, триметилолпропан трикаприлат/трикапрат, исопропил миристат, гидрогенжүүлсэн наргил модны тос, микрокристаллин вакс, бутилен гликол, диприлаталинат/диприлатил, сэтэрил оливант, сорбитан оливат, гликол стеарат SE, цетеарил спирт, стеарины хүчил, устөрөгчжүүлсэн лецитин, диметикон, цетил пальмитат, сорбитан пальмитат, сорбитан оливат, глицерил стеарат, карбомер, триэтаноламин ксантан бохь, 1,2-гександиол, каприлил гликол, иллициум верум (гоньд) жимсний ханд, анхилуун үнэртэн.

 

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл